SSS

Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн: 9/1/2026

1. Бүртгэл

Бүртгэл үүсгэхэд үнэн зөв имэйл хаяг оруулна. Нэг хүн олон бүртгэл үүсгэж эрхийн системийг тойрохыг хориглоно.

Нууц үгээ хамгаалах нь хэрэглэгчийн үүрэг.

2. Сарын эрх ба төлбөр

  • Төлбөрийг QPay-ээр банкны апп ашиглан хийнэ.
  • Эрх нь худалдан авсан хугацааны туршид хүчинтэй.
  • Идэвхтэй эрх дээр дахин худалдан авбал үлдсэн хоног дээр нэмэгдэнэ — шатахгүй.
  • Эрх нь тухайн бүртгэлд харьяалагдана. Бүртгэлээ бусдад дамжуулах, хуваалцахыг хориглоно.

3. Буцаалт

Техникийн шалтгаанаар үйлчилгээ авч чадаагүй тохиолдолд contact@toonmn.com хаягаар хандана уу. Хүсэлтийг тус бүрд нь шалгаж шийдвэрлэнэ.

4. Хориглох зүйл

  • Контентыг татаж авах, хуулбарлах, өөр газар дахин байршуулах.
  • Автоматжуулсан хэрэгслээр олноор татах (scraping).
  • Бүртгэлээ бусадтай хуваалцах, зарах.
  • Сэтгэгдэлд доромжлол, спам, зар сурталчилгаа бичих.

Зөрчсөн тохиолдолд эрхийг буцаалтгүйгээр хаана.

5. Контент ба зохиогчийн эрх

Зохиогчийн эрхийн талаарх гомдлыг DMCA хуудсаар хүлээн авна. Гомдол ирвэл 48 цагийн дотор шийдвэрлэнэ.

6. Хариуцлагын хязгаар

Үйлчилгээг «байгаагаар нь» үзүүлнэ. Техникийн доголдол, түр зогсолтоос үүдэн гарсан хохирлыг хариуцахгүй.

7. Нөхцөл өөрчлөх

Нөхцөлд өөрчлөлт орсон тохиолдолд энэ хуудсанд шинэчилж, огноог нь солино.